Сонирхолтой бичлэг зураг мэдээлэлүүд
2016-11-14
Өөрт буй хорт муу дадал зуршилаас салахуй

Ангилал: text n medeelel

Өөрт буй хорт муу дадал зуршилаас салахуй

    Багш маань муу хүн гэж байдаггүй юм харин муу зуршилтай хүн бий тэр муу зуршил тухайн хүнийг муу хүн мэт харагдуулж буй хэрэг хэмээн хэлсэнчилэн муу зуршил гэдэг бол яг л бидний тэмцэх хэрэгтэй аюулт дайсан юм. Бидний сэтгэлд маш олон тооны муу дадал зуршил байдаг ч тэдгээрийг үргэлжийн мөнх тэтгэгч гурван хор бий.

    Үүнд уур, шунал мөн мунхаг багтана. Эдгээр хорт сэтгэл тус бүрийг дараагаар тайлбарлан нийтлэх болно. Энэ удаад эдгээрийн эрхээр бид өөрийн сэтгэлийг тайван байдалыг алдаад зогсохгүй бусдад санаатай болон санаандгүй, шууд болон шууд бусаар хорлож байдаг нь хичнээн аюултай дайсан болохыг мэдэж болох юм. Бид гадны дайсанг мэдэхээс гадны дайсанг бий болгогч дотоодын дайсанд төдийлөн ач холбогдол өгөлгүй тэр битгий хэл анзаардаггүй нь бидний гол дутагдал юм. Өмнө нь дурьдсан өөрийгөө таних гэдэг чинь л дотоодын дайсанг таних гол арга учир юун түрүүнд өөрийгөө таних чухал гэдгийг дахин хэлж буй.

    Гадны дайсан хэмээгдэх тэдгээр хүмүүстэй эвлэлдэн харилцан ойлголцож бүр анд найзууд болох ч боломж бий. Харин дотоодын дайсан болох муу хорт дадал зуршилтайгаа ямагт нөхөрлөж болохгүйг анхаарах хэрэгтэй. Тэдгээр нь эн тэргүүн үеэс өнөөг хүртэл чамайг үргэлжийн мөнхөд хорлоод зогсоогүй гадны дайсанг бий болгож ирсэн. Тэдгээр муу дадал зуршилаас салах хүртэл тэдгээрийг болон тэдгээрийн хор уршигт үйлийг санаж сэтгэлийн мухраасаа жигших нь тэдгээрээс салах эхний алхам гэж хэлхэд буруудахгүй. Хэдийгээр анхлан алив шинэ зүйлийг хийхэд амаргүй байдагчилан энэ нь ч мөн адил хэцүү ч шантралгүй дадал болтол өдөр тутамын амьдралдаа хэвшүүлэх нь амин чухал зүйл юм. Дадуулж хэвшүүлэх дээ та тэдгээр муу зуршилаас салж чадвал хичнээн амар амгаланд хүрч болохыг төсөөлж бодох хэрэгтэй.

    Сэрэмжгүй явдалыг там гэнэ хэмээн Энэтхэгийн нэгэн гүн ухаанчийн хэлсэнчилэн өдөр тутмынхаа амьдралд сэрэмжийг сэтгэлдээ дадуулж сурах нь нэн чухал юм. Жишээлвэл: Сүүлийн үед банк санхүүгийн газар гэлтгүй ихэнх албан газар болон байгуулагууд үүдэндээ харуул хамгаалалттай болсон. Энэ нь мэдээж тухайн газрыг гадны халдлагаас хамгаалах зорилготой. Үүнтэй адил сэрэмж нь бидийнг өдөр тутамын хорт муу зуршил болон түүнээс үүдэлтэй хорт уршигаас байнга анхааруулан хамгаалж байдаг тул хичнээн ашиг тустай зүйл болохыг үүнээс мэдэж болох юм.  

    Эцэст нь хэлхэд өөрийгөө хууралгүй муу дадал зуршилаа тоолж байгаад ч хамаагүй таниж мэдэх, түүгээр зогсолтгүй тэдгээрийн хорт уршигийг санан сэрэмжийг түшиглэн тэдгээрээс бага багаар салах нь чухал.


Comments


Бичлэг: 10 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн


shineleg zuils

Сүүлийн бичлэгүүд

. Эмийн хэлбэрийн тухай
. Хамгийн аюултай 10 халдварт өвчин
. Зарим бүтээлүүдийн сонирхолтой түүх
. Эрдэмтдийн хийж байсан хамгийн солиотой туршилтууд
. Дэлхийн хамгийн хачирхалтай ховор өвчнүүд
. urgamal
. хүний бие
. хорт зуршил
. Элэгний хорт хавдрыг төгс эмчлэх цаг айсуй
. Өөрт буй хорт муу дадал зуршилаас салахуй
. прокариот эсийн хөдөлгөөн
. прокариот эукариот
. (гарчиггүй)
. World

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Сонирхолтой бичлэг зураг мэдээлэлүүд




:-)
 
xaax