Сонирхолтой бичлэг зураг мэдээлэлүүд
2016-11-14
Элэгний хорт хавдрыг төгс эмчлэх цаг айсуй

Ангилал: text n medeelel

Ярилцсан Н.САРАНГЭРЭЛ

Д.Гончигсvрэн АНУ-ын Калифорнийн их сургуулийн профессор, Дэлхийн Радиологийг дэмжих төвийн тэргvvн Ч.Гvдиний хамт.
Дэлхий дээр элэгний хорт хавдрыг эмчлэх хэд хэдэн арга бий. Элэгний мэс заслыг хавдрын хэмжээ бага, хажуу дахь эрхтнvvддээ нөлөөлөөгvй байгаа нөхцөлд хийж болдог гэнэ. Мөн хавдрын өсөлтийг зогсоох, хvний биеийн эсэргvvцлийг сайжруулах, насыг уртасгах хэд хэдэн аргыг манайд ашиглаж байгаа. Гэхдээ эдгээр нь төгс биш эмчилгээний аргад ордог гэнэ. Харин өнгөрсөн жилээс Клиникийн нэгдvгээр эмнэлгийн Цөмийн онош зvйн тасагт нэгэн шинэ аргыг туршиж ихээхэн vр дvнтэй байгаа талаар Та сонссон биз дээ. Энэ эмчилгээг доктор П.Онхуудайн удирддаг төслийн багийнхан хийдэг юм байна. Нэгдvгээр эмнэлгийн гуравдугаар давхарт байрлах Цөмийн онош зvйн тасагт Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) элэгний хорт хавдрыг цацраг идэвхт Re-188 изотопоор тарьж эмчлэх аргыг турших төсөл хэрэгжvvлж байгаа юм байна. 2005 он хvртэл vргэлжлэх эл төслийн эхний шат амжилттай дуусч Онхуудай доктор хоёрдугаар шатанд юу хийхээ зөвлөхөөр Малайзыг зорьжээ. Хэд хэдэн орны эрдэмтэд оролцсон туршилт судалгааны багийн эмч, АУИС-ийн Радиологийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Гончигсvрэнтэй уулзсан юм.

-Элэгний хорт хавдрыг цацраг идэвхт бодисоор тарьж эмчилдэг аргыг сонирхож явна?
-Энэ аргыг 2002 оны дөрөвдvгээр сараас хэрэглэж 20 хvнд 28 удаа эмчилгээ хийсэн. Эмчилгээний vр дvн 80 хувьтай байгаа.
-Дэлхийн цөөхөн оронд хэрэглэдэг шинэ арга гэсэн vнэн vv?
-ОУАЭА-аас элэгний хорт хавдрын өвчлөл харьцангуй ихтэй Монгол, Хятад, Вьетнам гэсэн найман орныг сонгож энэ аргыг турших болсон. Эхний ээлжинд манайх, Вьетнам, Сингапурыг хамруулж байгаа.
-Хавдар руу изотопоор тарина гэхээр нэг л ойлгомжгvй санагдаад байгаа юм?
-Re-188 изотопыг липиодол гэж тосон уусмалтай хольж тусгай холбогч бодис хийгээд хvний цавины артераар нарийн гуурс оруулж тvvнийгээ элэгний артерт аваачна. Энэ гуурсаар дамжуулан хавдрыг тэжээгч судсанд катетраа байрлуулж рентген аппаратын хяналт дор изотопоо шахдаг. Энэ нь биеийн хавдартай хэсгийн гаднаас туяагаар шардагтай адил зарчимтай эмчилгээ. Гэхдээ гаднаас бус дотроос нь шарж байгаа хэрэг. Хамгийн анхны эмчилгээг АНУ, Солонгос, Сингапурын эмч нар, Монголоос би оролцож хийсэн юм.
-Эмчилгээнд хэрэглэдэг бодис, багаж, төхөөрөмж нь vнэтэй юv?
-Энэ эмчилгээнд хэрэглэж байгаа изотопыг АНУ-аас, HDD гэж холбогч бодисыг Сөvлээс, липиодол тосон уусмалаа Францаас авдаг. Одоохондоо өөрсдөө мөнгө зарж аваагvй л байна. Эдгээр бодисоос гадна Re-188 изотопыг вольфрам-188 гэж генератораас соруулж авдаг. Хагас жил хэртэй л хэрэглэх нэг ийм генератор 5000 ам.долларын vнэтэй гээд бодоход энэ эмчилгээний өртөг ямар байх нь ойлгогдож байгаа биз дээ.
-Эмчлvvлэх хvн их ирэх юм уу?
-Хөдөө, хотоос хvн их ирнэ. Бид эхэлж vзэж оношлоод манай шаардлагыг хангах бол авдаг.
-Ямар шаардлага вэ?
-Хавдрын хэмжээ хэт томроогvй, хажуугийн эрхтнvvддээ vсэрхийлээгvй бол эмчилгээний vр дvн сайн байдаг юм.
-Эмчилгээг хийхэд олон хvн оролцдог уу?
-Нэг өвчтөнд эмчилгээ хийхэд радиологич эмч, цөмийн физикч, цөмийн оношилгооны эмч, элэгний эмч гээд дээр нь лаборант, аппараттын техникч гээд арван хvнтэй баг ажилладаг.
-Хэр хугацаа зарцуулах вэ?
-Бэлтгэл ажил буюу изотопоо генератороос соруулж бусад бодистойгоо холиход бvтэн зургаан цаг зарцуулдаг. Харин яг өвчтөндөө тарихад нэг цаг орчим л болно. Өвчин бvх vйл ажиллагааг дэлгэцээр харах боломжтой.
-Цацраг идэвхт бодис хvний биед хортой биз дээ?
-Хэдий өндөр тунгаар тарьж байгаа боловч энэ нь хvний биеийн хvлээж авч болох цацраг идэвхт бодисын хэмжээнээс хэтрэхгvй учраас муу нөлөө vзvvлэхгvй. Бид нэг хvнд гурав, найман хvнд хоёр, бусдад нь нэг удаа уг эмчилгээг хийсэн. Ямар ч сөрөг vр дvн гараагvй.
-Хэдэн удаа хийлгэж байж эерэг vр дvн гарах вэ?
-Тухайн хvний биеийн байдлаас болно.

Биднийг ярилцаж суухад Завханаас ирсэн 56 настай Дашням гэдэг хvний комьпютерт авахуулсан зургийг цөмийн оношилгооны эмч С.Эрдэнэчимэг авчирсан. Өнгөрсөн жил 3.7х7.0 хэмжээтэй хортой хавдар тvvний элгэнд байгааг эмч нар тогтоожээ. Дашням гуай тус тасагт ирж изотопоор тарих эмчилгээг хоёр удаа хийлгээд нутаг буцсан гэнэ. Бие нь ч мэдэгдэхvйц сайжирч ямар нэг зовиур шаналгаагvй болсон. Энэ удаа эмчийн заасан хугацаанд гурав дахь эмчилгээг хийлгэхээр иржээ. Гэтэл уржигдар компьютерт авахуулсан зургаар нөгөөх айхтар хавдар нь 2.9х2.9 хэмжээтэй болон жижгэрч, шохойжсон vр дvн илэрсэн гэнэ. «Ийм нөхцөлд эмчилгээг дахих шаардлагагvй. Бvрэн эдгэрсэнтэй адил» гэж эмч нь хэлсэн болохоор нутаг буцлаа гэж байсан.
Монгол эмч нарын амжилттай туршиж байгаа энэ арга элэгний хорт хавдрыг төгс эмчлэх цаг айсуйг тодорхойлж байгаа тухай мэргэжилтнvvд ам бардам хэлсэн.


Top


Comments


Бичлэг: 9 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн


shineleg zuils

Сүүлийн бичлэгүүд

. Эмийн хэлбэрийн тухай
. Хамгийн аюултай 10 халдварт өвчин
. Зарим бүтээлүүдийн сонирхолтой түүх
. Эрдэмтдийн хийж байсан хамгийн солиотой туршилтууд
. Дэлхийн хамгийн хачирхалтай ховор өвчнүүд
. urgamal
. хүний бие
. хорт зуршил
. Элэгний хорт хавдрыг төгс эмчлэх цаг айсуй
. Өөрт буй хорт муу дадал зуршилаас салахуй
. прокариот эсийн хөдөлгөөн
. прокариот эукариот
. (гарчиггүй)
. World

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Сонирхолтой бичлэг зураг мэдээлэлүүд




:-)
 
xaax