Ангилал: text n medeelel
Аливаа зүйлсийг туршиж, шинжлэх ухаанч талаас хандах нь, нийгмийг шинэ түвшинд аваачих бахархууштай хэрэг боловч хэрээс хэтэрсэн балмад үйлдлийг хийсэн тохиолдлууд олон байх юм. Бидний өнөөдөр хэрэглэж байгаа зүйлсийг бүтээхийн тулд олон мянган балчир үрс, амьтан, амьд хүмүүс золиослогдсон байх бөгөөд ердөө л өөрийн зөв эсэхийг олж мэдэх гэж гэм зэмгүй хүмүүсийг тарчлааж, амь насаар нь наадаж байсан гэж бодох төдийд айдас төрнө. Ингээд та бүхэндээ эрдэмтдийн хийж байсан хамгийн солиотой туршилтуудыг танилцуулъя.
1 Хүүхдэд цацраг идэвхт бодис идүүлсэн
1940 онд "Quaker Oats" хүнсний компани Массачусетсийн Технологийн Их Сургуулийн шинжилгээ, судалгааны хэсэгт хүсэлт гаргаж, нэгэн туршилт хийж өгөхийг хүсчээ. Энэ нь тэдний гаргаж байгаа шинэхэн бүтээгдэхүүн болох овьёосны гурил нь хүний биед хэрхэн нөлөөлөхийг үзэх байв. Тэд 100 өнчин хүүхдийг цуглуулж, тэдэнд тус бүтээгдэхүүнийг идүүлж, биед нь яаж нөлөөлж байгааг судалж үзсэн байна. Харин хүүхдүүдийн ихэнх нь сэтгэцийн өөрчлөлттэй болж эхэлсэн төдийгүй энэ нь овьёосны гурилд ихээр агуулагдсан цацраг идэвхт бодисоос болсон байжээ. Цацраг идэвхт бодис хүүхдүүдийн биеэр дамжиж, мэдрэлийн системийн гажилтанд хүргэсэн аж.
2 Хархыг удирдах
Нью Йорк хотын их сургуулийн судлаачид хархны тархийг удирдаж болох эсэх талаар судалгаа явуулж, туршилт хийжээ. Тэд хархны тархинд цахилгаан гүйдлээр дамжуулж мэдээлэл хүргэж, гүйх, алхах, үсрэх гэхчлэн үйлдэл хийлгэж байсан төдийгүй нэг ёсондоо тамлаж байв. Цахилгаан гүйдлийн хүчний сул, чанга зэргээр хархны хөдөлгөөнийг зохицуулж байсан аж. Тус судалгааг удирдаж явуулсан доктор Санджив Талвар (Sanjiv Talwar) "Хархыг бид удирдах боломжтой. Энэ нь газар хөдлөлт, байгалийн гамшгийн үед бидний аврагч болж мэднэ" хэмээжээ.
3 Хүүхдүүдийг тус тусад нь өсгөсөн
Олон зуун жилийн өмнөөс судлаач, шинжээч нар хүүхэд хэрхэн хэлд ордог тухай бодож, гайхширч ирсэн байна. Тус асуудлаар хийсэн хэд хэдэн судалгаа байдаг аж. 2700 жилийн өмнө Египет улсад дөнгөж төрсөн нялх хүүхдийг алс хол гадны улсад аваачиж өсгөсөн боловч төрсөн нутгийнхаа хэлээр анх хэлд орсон байна. Мөн 15-р зуунд IV Жэймс хаан нялх хүүхдийг эзгүй арал дээр хэлгүй бүсгүйгээр өсгүүлсэн боловч өнөөх хүү хэвийн ярьж байсан аж.
4 Эм туршиж нэрийдлээр 50 хүүхэд хөнөөсөн
1996 онд "Pfizer" компани нь нэгэн шинэ антибиотик гаргаж аван үүнийг хүн дээр туршиж үзэхээр шийдсэн байна. Харин АНУ болон Европын орнуудад тус төрлийн туршилтыг хориглодог байсан тул судалгааны багийнхан Нигер улсыг зорьжээ. Тэд 200 гаруй хүүхдийг туршилтанд хамруулж, элэгний өвчлөлийн эсрэг антибиотикоо уулгасан байна. Гэтэл тус эм нь хүүхдүүдэд харшил үзүүлж, менингит өвчтэй болгосон бөгөөд үүнээс үүдэж 50 гаруй хүүхэд нас барчээ. Энэхүү аймшигт туршилтыг явуулснаас болж "Pfizer" компани 75 сая долларын торгуульд унасан байдаг.
5 Иван Павлов (Ivan Pavlov)
Оросын нэрт эрдэмтэн, физиологич Иван 1890-аад оны дундуур ноход яагаад хоол харан шүлсээ гойжуулдаг болохыг судалж, үр дүн, хариултыг гаргаж ирсэн байна. Ингэхдээ нохойны харгалзагч нь тодорхой цагт хонхоо дуугаргадаг байсан бөгөөд энэ нь нохдын хооллох цаг болсны дохио байжээ. Түүнийг хонхоо дуугаргахад нохдын шүлс нь савирч, хариу үйлдэл үзүүлж эхэлдэг байсан юм. Ингэж харгалзагч, хонх, ноход, хоолны цагийг уялдуулан холбож өгснөөр нэгээс нөгөөд нөхцөлдөн холбогдож өдөөлт өгч байгаа болохыг олж илрүүлжээ.
6 Дөрвөн настай хүүхдэд хийсэн туршилт
19-р зуунд заг хүйтэн өвчин дэлхий нийтийг айдаст автуулаад байсан юм. Харин эрдэмтэн Хенри Хейман (Henry Heiman) тус өвчнийг эмлэх тариа гаргаж авсан бөгөөд үүнийгээ амьтан бус хүн дээр турших нь үр дүнг илүүтэй үзүүлнэ гэж бодсон юм. Тиймдээ 4 настай хүүг сонгож тариагаа хийж, туршсан боловч энэ нь бүтэлгүйтэж, хүүгийн амийг авч одсон байна.
7 Эмэгтэй хүнд оронгутан сармагчингийн эр бэлгийн эс суулгах
Зөвлөлт холбоот улсын судлаачид оронгутан сармигчингийн эр бэлгийн эсийг эмэгтэй хүний биед суурилуулж, хүүхэд бий болгохыг зорьсон байна. Туршилтын үр дүн нь тухайн үед хүн бүрийн анхаарлыг татаж байсан боловч амжилттай болоогүй өндөрлөсөн аж. Энэхүү туршилтаас сармагчингийн эр бэлгийн эс нь хүүхэд бий болгож чадаагүй эсвэл эмэгтэй хүний сав үүнийг хүлээж аваагүй гэх хоёр дүгнэлт гарсан юм.
8 Сармагчинг цахилгаанаар цохиулсан
18-р зуунд Жен Антойн Ноллет (Jean-Antoine Nollet) сармагчингуудыг жагсааж, гар гараас нь бариулжээ. Дараа нь эхний сармагчинг тогонд цохиулж, хүн болон амьтны биеэр цахилгаан хэрхэн хурдан дамждаг болохыг судалж үзсэн юм. Үүний үр дүнд гэмгүй амьтад зовж үхсэн бөгөөд тус туршилтаас "Амьд бие организмаар тог цахилгаан асар хурдтай дамжин өнгөрдөг" хэмээх дүгнэлт гарсан аж.
9 Өдөр бүр 3 тогоо кофе уулгасан
Швед улсад анх кофе нь үүсэн бий болсон боловч хүний эрүүл мэндэд хортой гэх үндэслэлээр хэрэглэхийг нь хэсэг хугацаанд хориглосон байдаг. Харин III Густав хаан кофег хортой гэдгийг нотлохын тулд цаазаар авахуулах ял авсан 2 гэмт хэрэгтэнг сонгож, нэгэнд нь өдөр бүр 3 тогоо цай, нөгөө гэмт хэрэгтэнд өдөр бүр 3 тогоо кофе чанаж өгдөг байв. Гэвч үүнээс итгэмээргүй үр дүн гарч өдөр бүр цай ууж байсан хоригдол 83 насандаа кофе уудаг хоригдолоос түрүүлж нас барсан байна.
10 Хүнд шим тэжээл олгох
Канад улсын засгийн газар 1942 оноос эхэлж, өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүст туршилт хийж, тэднийг хэрхэн витаминаар тэтгэж, өдөрт 1500 калор олгох тухай бодож эхэлжээ. Иймд тэд өлссөн хүмүүст витамин тарьж, хангалттай хэмжээний хоол өгч, цадсан ч гэсэн хүчээр идүүлж байв. Харин үүний үр дүнд маш олон хүн ходоод гэдэсний түгжрэл болж амиа алдсан аж.