Ангилал: text n medeelel
Бид агуу хүмүүс л хийдэг гэж боддог шинэ санаа, шинэлэг бүтээлүүд бүгд энгийн зүйлээс эхлэлтэй байдаг юм. Жишээ нь: Анхны бэлгэвч гарахаас өмнө Европчууд амьтны нүүрний хэсгийг ашигладаг байжээ. Мөн байнга гэмтэж бэртдэг гэрийн эзэгтэйг хараад хурууны лент хийх санаа төрсөн байх юм. Та ч бас яагаад хүрээлэн буй орчин, өөрт тулгарч буй асуудлаасаа шинийг эрэлхийлж болохгүй гэж. Бэрхшээл бол боломж юм. Зарим бүтээлүүдийн талаарх сонирхолтой баримттай танилцацгаая.
1 Аюулгүйн дэр
1952 онд тэтгэвэртээ гарсан үйлдвэрийн инженер John Hetrick, өөрийн "Chrysler" автомашины аваар ослын хор уршгийг бууруулах санаа олж чаджээ. Тэрээр амрангаа аюул осол тохиолдсон үед хэрхэн машиныхаа нөлөөг зөөлрүүлэх вэ хэмээн гайхширч байлаа. Нэг жилийн дараа, тэрээр үүнд олон дэр ашиглахаар патент авч, дараа нь тэднийгээ гэнэт зогсох юм уу огцом тоормослох үед хийлэгдэхээр болгожээ. Дөнгөж жилийн дараа энэ нь оновчтой ажиллаж зорчигчийг гэмтээхгүйгээр зөв хурдтай хийлэгдэж чадаж байжээ. Харин "Alan Breed" хялбар мэдрэгч бүтээсэн нь энэ бүтээлд чухал дэвшил авчиржээ. Тохиромжтой хүчийг гаргахын тулд металь бөмбөлгүүдийг соронзон орны нөлөөгөөр барьж, энэ нь цахилгаан хэлхээ үүсгэснээр дэрийг хийлдэг байна.
2 ATM-Бэлэн мөнгөний машин
Анхны бэлэн мөнгөний машин 1939 онд "Нью Йорк"– д суурилуулагдаж байжээ. Зохион бүтээгч "Luther George Simian" үйлчлүүлэгч заавал банк руу явах шаардлагагүйгээр бэлэн мөнгө авах боломж олгодог, ханандаа нүхтэй, түүгээрээ мөнгө гаргадаг машины санааг анх олжээ. Эхэндээ зөвхөн биеэ үнэлэгчид, мөрийтэй тоглоомчид л энэ үйлчилгээг хэрэглэж байснаас болоод 6 сарын дараа бүрэн ашиглагдахаа больсон байна. Харин 1969 онд "Donald Wetzel" нь компанидаа зориулан автомат мөнгөний машиныг шинэчилэн сайжруулж, "Docotel" нэртэй машиныг Нью Йоркын Химийн Банкинд байрлуулснаар жинхнээсээ амжилтанд хүргэж чадсан байна. Хулгайчаас сэргийлж машиныг зузаан төмрөөр бүрхэж хамгаалдаг байв. 4 жилийн дараа гэхэд, Америкын нутаг дэвсгэрт 2000 ATM ажиллаж болжээ. Нэг бүрийг нь хийж бас суурилуулахад 30,000 долларын өртөг гарч байжээ.
3 Хурууны лент
Нью-Жерси-д амьдардаг Josephine Dickinson хэмээх эзэгтэй нөхөртөө байнга ахуйн ослоос хамгаалах үр дүнтэй арга хайхыг хэлдэг байв. Байнга л бэртэж гэмтдэг эхнэртээ тэрээр нэгэн гайхалтай санааг олжээ. Тэрээр хэсэг марль авч мэс заслын шархны лентний наалттай тал дээр тавиад, түүнийгээ хатуу материал дээр хооронд нь наалдуулахгүйгээр ороож бэлджээ. Түүний эхнэр үргэлж өөрийгөө гэмтээж байдаг учраас тэрээр марль урж зогсохынхоо оронд нөхрийнхөө бэлдсэн хэрэглэхэд бэлэн хурууны лентийг ашиглах болжээ. Тухайн үед нөхөр нь эрүүл ахуйн бүтээгдэхүүний худалдагчаар ажиллаж байсан бөгөөд өөрийн бүтээлээ удирдлагууддаа танилцуулсан байна. Тэр даруй удирдлагууд нь түүний бүтээлийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрснөөр үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй ажээ.
4 Амны гаа
Эртний Египтчүүд буцалгасан зөгийн бал болон шанцайг хэлэн дээрээ тавьж хэрэглэдэг байсан бол Ромчууд амныхаа үнэрийг дарахын тулд ногоон гоньд зажилж, мөн эрчүүд нь чихэр өвс зажилахыг илүүд үздэг байжээ. Гааг ихэнхдээ чихэрнээс илүү эмчилгээний зүйл хэмээн үздэг байсан байна. 1912 онд чихэр үйлдвэрлэгч Crane гэгч халуун зуны өдрүүдэд зориулан нэгэн чихэр хийснээр жинхэнэ гааг бүтээсэн байна. Тэрээр гааныхаа голд нь нүх хийсэн нь сэнгэсэн мэдрэмжийг илүү удаан хадгалж байв. 1913 онд явуулын худалдаачин Edward Noble болон түүний найз G.Toy Allen-тай хамтран Crane-ий бизнесийг худалдаж авч, эрчимтэйгээр зах зээлд нийлүүлснээр амжилтанд хүргэжээ. Америкт гарсан хорио цээрийн үед тэд гаагаа хүмүүсийн аман дахь алкохолны үнэрийг дарна гэж худалдаалж байжээ.
5 Сум
Анхны галт зэвсэг нь бяцхан их буу байжээ: дарь болон сумаа тусад нь хадгалдаг бөгөөд гаднаас нь шатамхай олсоор өдөөж өгдөг байв. Дараагийн 200 жилийн турш шинэ механизмыг орчин үеийн гар буу болтол шинэчлэн сайжруулсаар иржээ.
6 Дижитал Камер
Kodak-ийн судалгааны лабораторын шинэхэн ажилтан Steve Sasson-т, дарга нь цахилгаан цэнэгийн хөдөлгөөнийг дижитал утга руу хөрвүүлдэг төхөөрөмж CCD (Charged Coupled Device) – ийг сайжруулах шинэ санаа олохыг зөвлөжээ. 1974 онд болсон энэ яриа 20 секундаас илүүгүй үргэлжилсэн байна. Нэг жилийн дараа – жижиг талх шарагчийн хэмжээтэй “Filmless Camera”-ны анхны загвар гарч, Sasson анх үүдний өрөөндөө ажлаа хийж байгаа Joy-ийн зургийг дарсан байна. Технологийг нь Sasson зохиогоогүй боловч, тэрээр кодыг тайлах, CCD-ээс мэдээллийг тогтмол хадгалах аргыг олж, уг хадгалсан мэдээллээ Sony-ийн Trinitron телевизороор гаргах боломжтой, зурган мэдээлэлд хувиргадаг программыг ашиглаж чадсан анхны хүмүүсийн нэг юм. “Тухайн үедээ энэ төсөл тийм ч чухал ач холбогдолтой байгаагүй” гэж хожим нь Sasson нэгэн ярилцланда дурджээ.
7 Түлхүүр
Дундад зууны буюу Европын сэргэн мандалтын үед, цоож болон түлхүүр гэдэг зүйлийг хамгаалалтын арга хэрэгслээр ашигладаггүй, зөвхөн дүрслэх урлаг төдий ашиглаж байжээ. Мөн зөвхөн дэгээ хэлбэрийн түлхүүрийг л ашиглан ямар ч цоожийг эвдлэх боломжтой байсан байна.