Сонирхолтой бичлэг зураг мэдээлэлүүд
2016-11-14
Хамгийн аюултай 10 халдварт өвчин

Ангилал: text n medeelel

Хүн төрөлхтний түүхэнд хэдэн зуун сая хүнийг үхэлд хүргэсэн аюулт өвчнүүд байсан юм. Тухайлбал бидний сайн мэдэх тарваган тахал нь дэлхий нийтийг хамран 200 сая хүний амийг аван одсон байна. Мөн Европ тив бүхэлдээ тус өвчнөөр халдварлан, 150 гаруй жилийн турш үүнийг эдгээх аргыг олж чадаагүй байна. Шинжээчид тахлаар нас барсан хүмүүсийн биед задлан шинжилгээ хийх гэх мэтээр эмчлэх арга хайж байсан ч амжилт олоогүй аж. Харин сүүлд эрүүл мэндийн шинжлэх ухаан хурдацтай хөгжсөний ачаар тус өвчнийг эмчлэх эм тариа зэргийг зохион бүтээж чаджээ.

Хамгийн аюултай 10 халдварт өвчин

1 Тулай өвчин

Тулай өвчин гэдэг нь шээсний хүчлийн давс үе мөчинд хуримтлагдсанаас болж үүсдэг өвчин аж. 1990-ээд оноос үүдэлтэй гэгддэг тус өвчнөөр дэлхийн нийт насанд хүрэгчдийн 4% нь өвчилж байсан байна. Тулай өвчин дэлгэрэх болсон нэгэн шалгаан нь таргалуулах бүтээгдэхүүн болоод согтууруулах ундаа зэрэг юм. Энэхүү өвчин нь  өвдөг, шагай, тавхай, хуруу, сарвуу болон тохой гэх мэт ямар ч үеийг гэмтээж, цаашлаад алхах, явах, хөдлөхөд хүндрэл учруулдаг аюултай аж.

Тулай өвчин

2 Рахит буюу сульдаа өвчин

Сульдаа өвчний анхны тохиолдол нь 1800 онд нэгэн үйлдвэрийн ажилчны хүүхдүүдэд илэрч байжээ. Тэд хэт их ажиллан, хүнс тэжээлийн дутагдалд орсноос тус өвчнөөр өвчилсөн байна. 

Рахит буюу сульдаа өвчин

3 Сүрьеэ

Үхэлд хүргэж болохуйц амьсгалын замын нэгэн аймшигт өвчин нь сүрьеэ юм. Анх 1882 онд Германы эрдэмтэн Роберт Кох (Robert Koch) тус өвчнийг нээн илрүүлсэн байна. Сүрьеэ нь янз бүрийн эрхтэнд ялангуяа уушгинд үрэвсэл үүсгэн цаашлаад амьсгалах үйл явцыг боогдуулах замаар амь насанд халддаг аж. Тус өвчний өөр нэгэн хэлбэр болох “Уушигны сүрьеэ” нь агаар дуслын замаар буюу ярих, үнсэх зэргээр халдварладаг бол бусад эрхтнүүдийн сүрьеэ нь халдварладаггүй байна.

Сүрьеэ

4 Улаан эсэргэнэ

1500-аад оны үед тус өвчний анхны тохиолдол илэрч байсан аж. Тухайн үед энэ өвчин нь хурдацтай тархаж, олон хүний амь насыг авч оджээ. Шинж тэмдгүүд нь: халуурах, бие, хэл болон аман дээгүүр юм туурах, дотор муухайрах, бөөлжих болон тунгалгийн булчирхай томрох зэрэг юм. Улаан эсэргэнэ нь сүүлийн үед Хятад улсад нилээд дэлгэрч байгаа гэнэ. Тиймээс манай улсад халдварлах өндөр магадлалтай юм. 

Улаан эсэргэнэ

5 Гахайн хавдар

Гахайн хавдар нь агаар дуслын замаар хүнээс хүнд, өвчтөний шүлсээр дамжин эд юмс, аяга халбага, тоглоом зэргээр халдварладаг ба голдуу хүүхдүүд өвчлөх хандлагатай байдаг. Илрэх шинж тэмдэгүүд нь: толгой өвдөх, халуурах, хоолны дуршил буурах, булчин өвдөх зэрэг аж. Тус өвчний эсрэг тарилга хийгдэж эхлэхээс өмнө жилүүдэд дунджаар 300000 гахайн хавдар өвчний тохиолдол илэрдэг байжээ. Харин урьдчилан сэргийлэх тарилга хийгдэж эхэлснээс хойш жилд илрэх тохиолдол 200 болтлоо багассан байна.

Гахайн хавдар

6 Полиомиелит

Тухайн өвчнийг Эртний Египет улсаас гаралтай гэж үздэг ба анхны тохиолдол нь 1789 онд гарч байжээ.  20-р зууны дунд үе гэхэд полиомиелит өвчнөөс үүдэн сая гаруй хүн нас бараад байсан юм.  АНУ-ийн ерөнхийлөгч асан Франклин Рузвэльт (Franklin Roosevelt) тус өвчнөөр өвчилж байжээ. 1952 онд Жонас Сэлк (Jonas Salk) гэх нэгэн эрдэмтэн полиомиелит өвчнийг эмчлэх эм зохион бүтээснээр олон мянган хүний амийг аварсан юм.

Полиомиелит

7 Хөхүүл ханиад

Үүгээр өвчилсөн тохиолдолд амьсгалахад хэцүү болох, бөөлжих, сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин нялхасын хувьд хамгийн эрсдэлтэй. Учир нь бүгшүүлдэг ханиадаар өвчлөн тархи нь устан, жин нь буурснаар эцэстээ, амь насаа алддаг байна. Жилд тус өвчнөөр 250000 нялх хүүхэд өвчилдөг ба 9000 хүүхэд нас бардаг аж. Харамсалтай нь эцэг эхчүүд хүүхдүүдээ тарилгад хамруулаагүйгээс болж тус өвчин нь дэлгэрдэг гэнэ.

Хөхүүл ханиад

8 Улаан бурхан

Хамгийн зовиуртай өвчинүүдийн нэг нь улаан бурхан юм. Тухайн өвчнийг эмчлэх тарилга 1963 онд анх гарсан ба өвчлөгчдийн 99% нь эдгэрч байжээ. Харин сүүлийн жилүүдэд АНУ болон Канад улсуудын Филеделфа, Сан Франциско, Бостон, Нью-Йорк, Торонто зэрэг хотуудад улаан бурхан өвчин хурдацтай тархаж байгаа аж.  Рөүлд Дал (Roald Dahl) гэх нэгэн Англи зохиолч улаан бурхан өвчнөөр өвдсөн охиныхоо тухай зохиол бичиж байсан ба түүний охин 12 цагийн турш тарчилсаар, аавынхаа гар дээр амьсгал хураажээ.

Улаан бурхан

9 Салхин цэцэг

Энэхүү өвчинг туссан хүүхдүүд насанд хүрэгчдийг бодвол хамаагүй хөнгөн өвчилдөг. Тэдний толгой өвдөж гүйлгэн, биеэр нь тууралт өгөн загатнадаг аж. Харин насанд хүрэгчид мөн адил толгой өвдөж бие нь загатнах боловч хүүхдүүдийг бодвол илүү хүчтэйгээр өвддөгөөс гадна үе мөчинд болоод зүрхэнд хүртэл нөлөөлдөг байна. Сүүлийн үед эцэг эхчүүд хүүхдүүдээ салхин цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулаагүйгээс болон тус өвчин нь дэлгэрэх хандлагатай байна.

Салхин цэцэг

10 Тэмбүү

Тэмбүү нь хамгаалалтгүйгээр өвчлөлтэй хүнтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд халдварладаг бэлгийн замын халдварт өвчин юм. Энэ аймшигт өвчний анхны тохиолдол нь 1494 онд Итали улсад илэрч байжээ. Тус өвчнийг эмчлэх эм тариа олж нээхэд  400 жил зарцуулагдсан байдаг. Америкийн хамгийн зартай дээрэмчин гэгдэж байсан Аль Капоне (Al Capone), нэрт зураач Винсент ВанГог (Vincent Van Gogh)-ын ах болон VIII Хэнри хаан (King Henry VIII ) зэргээс авхуулаад гайхалтай удирдагч гэгддэг Адольф Гитлер ( Adolf Hitler) хүртэл тус өвчнөөр өвчилж байсан байна.

Тэмбүү

Comments


Бичлэг: 2 » Нийт: 14
Өмнөх | Дараагийн


shineleg zuils

Сүүлийн бичлэгүүд

. Эмийн хэлбэрийн тухай
. Хамгийн аюултай 10 халдварт өвчин
. Зарим бүтээлүүдийн сонирхолтой түүх
. Эрдэмтдийн хийж байсан хамгийн солиотой туршилтууд
. Дэлхийн хамгийн хачирхалтай ховор өвчнүүд
. urgamal
. хүний бие
. хорт зуршил
. Элэгний хорт хавдрыг төгс эмчлэх цаг айсуй
. Өөрт буй хорт муу дадал зуршилаас салахуй
. прокариот эсийн хөдөлгөөн
. прокариот эукариот
. (гарчиггүй)
. World

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Сонирхолтой бичлэг зураг мэдээлэлүүд




:-)
 
xaax